Тавантолгой уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл орон нутгийн замаар нүүрс тээвэрлэж байгаа нь малчид, тээвэрчдийн дунд үл ойлголцол үүсгэсэн. Улмаар энэ сарын 20-ноос эхлэн Цогтцэций-Чойрын чиглэлд нүүрс тээвэрлэхийг хориглоод байсан юм. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг газар дээр нь ажиллаж замын нөхцөл, нөлөөллийн бүсэд тээвэрлэлтийн байдалтай танилцаж дүгнэлтээ гаргажээ. Ингээд аравдугаар сарын 20-ноос хойш тээвэрлэлтийг зогсоох шийдвэрээ 2022 оны гуравдугаар сарын 31 болгож өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлт ирэх хавар хүртэл хэвийн үргэлжлэхээр болжээ.