Архангай аймагт бага насны хүүхдийг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэрт “Хүүхэд буудуулж нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу очиход тус аймгийн харьяат 10 настай эрэгтэй хүүхдийн баруун нүдний доод хэсэгт нь тус сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Д гэгч нь буудаж, хөнөөсөн байжээ.
Одоогоор тус хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар буудсан этгээд нь хүүгийн хүргэн ах бөгөөд тухайн үед буунаасаа сум гаргаж авах гэж байгаад сум алдсан гэх мэдээлэл хэлж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.