ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНЭЭС үсэрч амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ 

2021-09-24 Мэдээ, мэдээлэл

 

 

Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагаар /2021.09.24-ний өдрийн 03:53 цагт/ Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт очжээ. Тэгэхэд Энхтайваны гүүрний баруун талд иргэн М/18 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.