Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 143 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 370 даалгавар бичгээр өгсөн байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын 1873 хэрэгт хяналт тавьж, 222 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.