Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-22-нд болно. Энэ хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш шалгалтын төвүүдэд хяналт шалгалт хийсэн талаарх мэдээллийг өглөө.
Тодруулбал, “Холбогдох нэр бүхий сургуулиуд анги танхимд цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэсэн байна. Шалгалтын төвийн нэг ангид 10-15 шалгуулагч хоорондоо 1.5-2 метр зайтай суух боломжийг бүрдүүлсэн. Мөн сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг үргэлжлүүлэх боломжийг хангаж, хаягжуулсан байна.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын явцад шалгалтын төв болох 41 сургуульд зөвлөн туслах чиглэлийн үйлчилгээ үзүүлсэн. Шалгалтын байрны орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бэлтгэх,шалгуулагчийн биеийн халууныг үзэж, амны хаалтаа зүүсэн эсэхийг шалгаж нэвтрүүлэх зөвлөмж өгсөн.Түүнчлэн шалгуулагчийн биеийн халууныг үзэхэд 37-оос дээш хэм байвал мэдээллийг нь бүртгэн, тусгаарлах өрөөнд оруулж, ЭЕШ өгөх боломжийг олгох нь зөв” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.