Файзер вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун вакцин МИАТ-ын нислэгээр өчигдөр Монгол Улсад буулаа.
85,410 тун вакциныг 6-р сарын 30-нд
85,410 тун вакциныг 6 сарын 23-нд
84,240 тун вакциныг 6-р сарын 16-нд тус бүр хүлээн авсан.
Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер – Comirnaty вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.