Наадмын амралтын өдрүүд болох гэж байгаатай холбоотойгоор усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага, Цаг уур, орчны шинжилгээний газраас хамтран мэдээлэл хийлээ.
Сүүлийн гурван жилд усанд осолдсон нийтлэг шалтгааны тухайд:
Усны ослоор баяр наадмын өдрүүдэд амиа алдсан хүний тоо:
Улмаар сүүлийн дөрвөн жилд 47 хүн наадмын баярын амралтын өдрүүдэд усны осолд өртөж, амиа алдсан байна. Харин он гарсаар долдугаар сарын байдлаар 37 хүн үер усны осолд өртөж амь насаа алджээ. Эдгээрээс найм нь хүүхэд байсан байна. Иймд иргэдийг үер усны ослоос сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
Энэ үеэр гол мөрөн, нуурын усны түвшний нөхцөл байдлын талаар ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гадаргын ус судлалын хэлтсийн дарга С.Саранцацралт мэдээллээ.
Тэрбээр “Тав, зургаадугаар сард хур бороо элбэг байсантай холбоотойгоор манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджийг давсан. Зарим гол үерийн болон үерийн аюултай түвшнийг давсан. Тухайлбал, Ерөө, Туул, Дэлгэрмөрөн, Дэлтэс, Үүр, Сэлбэ, Тэрэлж, Онон, Хэрлэн, Халх зэрэг гол үерийн түвшин давж үерлэсэн.
Хоёр, гурав хоногийн өмнөөс Хангайн нурууны ар, өврөөс эхтэй голууд үерлэж эхэлсэн. Тухайлбал, Урд Тамир гол, Хойд Тамир гол, хөгшин Орхон, Орхон, Өврийн бадраг, Онги, Хүдэр, Хараа, Ерөө зэрэг голуудын үерийн түвшин одоогийн байдлаар 40-80 см давсан байдалтай байгаа.
Цаашид ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин одоогийнхоосоо илүү нэмэгдэнэ.Тиймээс иргэд үер усны аюулаас болгоомжлох шаардлагатай.
Гэр, хашаа, майхан зэргийг гуу жалга, голын ойролцоо барьж, суурьшихгүй байх хэрэгтэй. Бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулах, үерийн далан, шуудуу ухах, анхаарах, голын усны түвшин нэмэгдсэн үед гармаар зорчихгүй найдвартай замаар зэргийг анхаарах нь зүйтэй” гэсэн юм.
ШУУД ҮЗЭХ:
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.