Орон нутагт коронавируст халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд тасралтгүй өссөөр өнөөдөр 1,024 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Энэ нь коронавируст халдварын тохиолдол батлагдсанаас хойш орон нутагт хамгийн олон тохиолдол нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Өнөөдөр шинээр илэрсэн халдваруудыг аймаг тус бүрээр авч үзвэл:
Дээрх зургаас харвал Баянхонгор аймагт 154 тохиолдол шинээр илэрсэн нь бусад аймагтай харьцуулахад хамгийн өндөр тоо болж байна. Хөвсгөл, Хэнтий аймгуудад 70-аас дээш тохиолдол батлагдсан нь мөн дээгүүр үзүүлэлт болж байгаа юм.
Түүнчлэн “Ногоон бүс”-ээр зарлагдаад байсан Өмнөговь аймагт халдварын 14 тохиолдол бүртгэгдээд байгааг тус аймгийн Онцгой комисс фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Ингэснээр коронавируст халдвар манай улсын 21 аймагт бүртгэгдлээ.
График. Орон нутагт халдвар бүртгэгдсэн байдал (Газрын зураг дээр гүйлгэж аль аймагт хэзээ халдвар зөөвөрлөгдсөнийг харах боломжтой)
Ийнхүү аймгуудад халдварын тархалт эрчимжиж, байдал хүндэрч байгаа тул зарим нь хөл хорио тогтоох санал гаргажээ. Тухайлбал Архангай аймагт хатуу хөл хорио тогтоох саналаа УОК-т уламжилсан байна.
Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд COVID-19-ийг эмчилж эхэлжээ
Өмнөговь аймагт халдварын тохиолдол батлагдсанаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасаг 75 ор дэлгэж, COVID-19-ийг эмчилж эхэлсэн байна.
Тус төвд өчигдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 63 хүн эмчлүүлж байгаа бөгөөд эрчимт эмчилгээнд гурав, маш хүнд нэг хүн эмчлүүлж байгааг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
87365
30398
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.