Н.Түвшинбаярын цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна

2021-05-20 Мэдээ, мэдээлэл

 

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өнгөрсөн сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан хэмээн өнгөрсөн сарын 5-ны өдөр цагдан хорьсон юм.

Тэрбээр өдгөө Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байна. Харин өнөөдрөөр түүнийг цагдан хорих хугацаа дуусч, үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийдэх юм.

Дашрамд мэдээлэхэд, Н.Түвшинбаяр нь 2008 онд Бээжинд болсон зуны Олимпийн наадмаас алтан медаль хүртэж, Монгол Улсаас анхны Олимпийн аварга болсон ба 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль  хүртсэн. Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 14-нд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.