Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 159 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Ослын улмаас нийслэлд дөрөв, орон нутагт хоёр хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан байна.
Тодруулбал, 18:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын шороон замд Honda-Stepwgn маркийн автомашин онхолдсон ноцтой ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүүхдийн амь нас хохиров.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
- Унадаг дугуйтай автомашинд мөргөгдөх хэлбэрээр-2
- Мотоцикл автомашинтай мөргөлдөх хэлбэрээр-1
- Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-1 бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд улсын хэмжээнд хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчлийг илрүүлжээ.