М.Анхцэцэгийн дүүд Жүдогийн тамирчид тусаллаа

2017-06-2 Спорт

Оюутны ДАШТ, Дэлхийн залуучуудын аварга, Насанд хүрэгчдийн Азийн аварга, Азийн оюутны АШТ зэрэг таван тэмцээнээс 10 нь алт, 2 нь мөнгөн медалиар энгэрээ мялаасан М.Анхцэцэгийн дүүд туслах аян үргэлжилсээр байна. Түүний дүү халуун хоолонд түлэгдсэний улмаас гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай болсон. Эмчилгээний зардал 65 сая төгрөгийг цуглуулах аянд байгууллагууд нэгдээд байгаа. Батлан хамгаалах салбарын ажилтан албан хаагчид энэ аянд нэгдсэн бол Монголын Жүдо бөхийн холбоо залгамжийг үргэлжлүүлж байгаа юм.

М.Анхцэцэг нь Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, төрийнхөө дуулалыг олон ч удаа эгшиглүүлэн нэгэн. “Олон ч орноос санал ирсэн ч би өөр улсын тамирчин болохгүй. Мөнгөний төлөө штанг өргөдөггүй. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго, хүн эх орондоо ганц л төрдөг. Халшрах үе гарах бүрт “Шантрах байсан юм бол яах гэж эхэлснээ сана” гэж өөртөө сануулдаг гэж тэрбээр хэлдэг нэгэн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.