УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачдын санлыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлах үйл ажиллагааг маргаашаас авч хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал,
Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй
Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй
Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/
Бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.
Долоо хоногийн дараагаас буюу тавдугаар сарын 22-ноос нээх боломжтой үйлчилгээнүүдээ судалж байна. Эхний ээлжид,
-Орон нутаг хоорондын зорчих хөдөлгөөн,
-Томоохон зах, худалдааны төвүүд,
-Хоол үйлдвэрлэлийн газрууд /ресторан, кафе, түргэн хоолны газар, цайны газар/-ыг 50 хувийн дүүргэлттэйгээр,
-Шаардлага хангасан зочид буудлууд,
-Амралт, жуулчны баазыг тодорхой хязгаарлалттайгаар нээхээр жагсаалтуудыг гаргасан байна.
Энэ гэхдээ эцсийн шийдвэр биш ч өнөөдөр мэдээлж байгаагийн шалтгаан нь тодорхой хэмжээнд дээрх байгууллагуудад бэлтгэл ажлаа тодорхой хэмжээнд хангах боломжийг нээж өгөх ёстой гэсэн үүднээс хэлж байгаа юм.
Бид бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн хүрээнд нээж, эдийн засгийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд эргэлтэд оруулахгүй бол эдийн засаг эрсдэлтэй байдалд байна” гэлээ.
Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа юм. Тиймээс дээрх үйлчилгээг зөвхөн давтан тунд хамрагдсан хүмүүс QR кодоо үзүүлэн авах боломжтой юм байна.
Иргэд вакцинд хамрагдсан талаар лавлагааг хэрхэн авах вэ?
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.