Ц.Амгаланбаатар нарын хэргийг хянах шүүх хурал болж байна

2021-05-14 Мэдээ, мэдээлэл

УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял шийтгэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны 171-р магадлал, УДШ-ийн хяналтын шатны хуралдааны 185-р тогтоолтой хэргийг шинээр үүссэн нөхцөл байдлаар хянуулахаар гаргасан прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчид нь эрүүдэн шүүсэн хэргийг “шинээр илэрсэн нөхцөл байдал” хэмээн үзэж, хэргийн холбогдогч нарт шүүхээс оноосон ял шийтгэлийг хүчингүй болгуулахаар УЕП-т хандсаны дагуу прокурорын байгууллага дүгнэлтээ гаргаад шүүхээр хянуулж буй хэрэг юм.

Эл хэргийн талаар Засгийн газрын 100 хоногийн үеэр Шадар сайд Ц.Нямдорж өөрийн байр сууриа илэрхийлсэн нь олон нийтэд эргэлзээ төрүүлээд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.