Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан автобус Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт шатжээ.
Тодруулбал, энэ сарын 11-ний өдрийн 12:52 цагт Говь-Алтай аймгийн ОБГ-ын 7048101 тусгай дугаарын утсанд иргэн Т-ийн тээврийн хэрэгсэл /хүн тээврийн автобус/ шатаж байна гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах 59-р ангийн 5 албан хаагч газар дээр нь ажиллаж 01.55 цагийн хугацаанд галыг бүрэн унтрааж иргэн Т-д хүлээлгэн өгчээ.
Тухайн автобус тус аймгийн “Улаан туг” багийн дундын овоо гэдэг газар Говь-Алтай аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, “Шарга” сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-ын зайд шатаж байжээ.
Автобусанд 2 жолоочоос өөр хүн зорчиж яваагүй бөгөөд эм эмнэлэгийн хэрэгсэл, бусад дайвар ачаануудыг ачиж явсан байна.
Гал түймэрт өртөж гэмтэж, хүний амь нас эрсдсэн зүйл байхгүй. Харин автобусны ачаанууд бүгд шатсан гэдэг мэдээллийг өглөө.
Осол гарсан шалтгааныг эцэслэн тогтоохоор Говь-Алтай аймгийн ОБГ-ын албан хаагчид ажиллаж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.