БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцинаас өнөөдөр 600,000 тунг хоёр онгоцоор татан авахаар болжээ. Эхний онгоц өнөө орой 21:00 цагийн орчимд газардах бол удаах нь шөнө дунд ирэх юм байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын өдрүүдэд БНХАУ-аас 900,000 тун Vero Cell вакциныг тээвэрлэн авчирна гэж өчигдөр мэдээлсэн. Харин вакцин ирснээр дархлаажуулалтыг эрчимжүүлж, өдөрт 40-50 мянган хүнийг хамруулна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдсэн билээ.
Энэ дагуу маргаашаас Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр болсон бөгөөд 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
13 цагийн өмнө
16 цагийн өмнө
2025-11-4
2025-10-31
89069
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.