Дугуйн аялал 24 цаг үргэлжилнэ

2017-05-31 Мэдээ, мэдээлэл

Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, “Мэрида Улаанбаатар” клубын санаачлагаар 24 цагт 240 км замыг тойрох “UB240” аяллыг жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тэд мэдээлэл хийсэн юм.

Аялал зургаадугаар сарын 03-ны бямба гарагт 06.00 цагт эхэлж, зургаадугаар сарын 04-ний 06.00 цагт барианд орохоор тооцжээ. Аялалд гурав болон түүнээс дээш хүний бүрэлдхүүнтэй баг оролцож болох гэнэ. Нэг хоног үргэлжлэх уг аялал нь таны тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварыг сорино гэдгээрээ их сонирхолтой аялал гэж зохион байгуулагчид үзэж байна.  Аялал  зургаан үе шатнаас бүрдэх бөгөөд аль ч үе шатнаас оролцож болно.

Бүх оролцсон хүмүүстэй явсан км-ээр нь “Аяллын гэрчилгээ” олгох бөгөөд аяллын заасан хугацаанаас өмнө бариандаа орсон багт “FINISH” медаль гардуулна. Аяллын маршрут өртөөлөн явах зарчмаар зургаан цэг байрлах бөгөөд аль нэг цэгт бүртгүүлж дундаас нь оролцох боломжтой. Аяллын нэг цэг дээр эмч, бүртгэгч, жолооч тус тус байрлах юм. Харин нэг оролцогч 10 мянган төгрөгийн бүртгэлийн хураамжтай бөгөөд багт хантааз, нэгдсэн аяллын дугаартай байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.