Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Дарханы дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн 2015-2016 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтаар 903 сая 25 мянган төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байна. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчин 832 сая төгрөгийн худалдан авалт хийжээ. Мөн 3.3 сая төгрөгийн урамшуулал хууль зөрчин олгосон, бусдад 15.1 сая төгрөгийн зээл олгосон зэрэг зөрчил илрүүлэв. Дээрх зөрчлийг ирэх сарын 15-ны дотор арилгахыг ТӨБЗГ-аас үүрэг болголоо.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.