Шатахуун түгээх газруудыг ШӨХТГ-аас шалгаж эхэлжээ

2021-03-26 Мэдээ, мэдээлэл


Иргэдийн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас шатахуун түгээх газруудад шалгалт явуулж байна. Шалгалтын хүрээнд 120 цэгээс дээж авах аж. Энэ ажилд найман байцаагч ажиллаж байгаа бөгөөд хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа аж. Дээж авч дуусаад лабораторид шилжүүлнэ. Бүх дээжийн лабораторийн хариу гарахад мөн долоо хоног шаардлагатай аж.

Монгол Улсын керосин гэх бодисын жилийн хэрэглээ гурван мянган тонн. Гэтэл 2012 оноос хойших хугацаанд Монгол Улсын хилээр нэг сая 200 мянган тонн керосин орж ирсэн байна. Үүгээр дизелийн түлш хийж, зах зээлд нийлүүлж байгаа гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо үзэж байгаа юм. Түүнчлэн тус холбооноос Монголд таван машин тутмын нэг нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу хуурамч шатахуунаар явж байна гэж үзэж байгаа. Үүний уршгаар жилд 50-60 тэрбум төгрөгийн бодит хохирол учирдаг аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.