Ардчилсан Нам/АН/-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль 2021оны гуравдугаар сарын 17-нд цахимаар явагдлаа. Цахим сонгуульд нийт 56,985 гишүүн оролцож саналаа өгсөн байна.
Энэхүү сонгуулийн дүнг өнөөдрийн 4:11 уулзалтаар танилцуулав.
Нийслэлийн Ардчилсан Намын даргаар хотын дарга асан Э.Бат-Үүл сонгогдсон бол
Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр,
Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа,
Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар,
Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн,
Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан,
Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдлоо.
АН-ын даргын цахим сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд мөн цахимаар явуулна. Нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нд бүртгэж эхлэх юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.