Эх үрсийн баяраар зарим замыг түр хаана

2017-05-29 Мэдээ, мэдээлэл

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулна. Мөн урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөжээ.

Энэ үеэр хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах үүднээс түр хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна.

 


 

БАЯРЫН ӨДӨР ХААГДАХ ЗАМУУД:

  • Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.
  • Бяцхан багачууд оролцсон “Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын авто замыг түр хугацаагаар хязгаарлана.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.