Засгийн газар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх талаар хуралдаж байна

2021-02-24 Засгийн газар
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.24/ болж байна. Хуралдаанаар “Бүх шатны боловсролын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” засгийн газрын тогтоолын төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайд танилцуулж, хэлэлцүүлж байгаа юм байна.

Учир нь Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд хөдөө орон нутгийн  цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг ирэх сарын 1-ээс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Харин нийслэлд хичээл, сургалтын үйл ажиллагааг шат дараатай нээх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.