Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хугацаа дууссан, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн болон хугацаа дуусаагүй ч бусад шалтгаанаар /зураг солих, хуучин паспортаа солих гэх мэт/ гадаад паспортаа шинээр захиалахад дараах хэлбэрээр захиалж болно.
1. ЭСЯ-аар дамжуулан захиалах
1. Гадаад паспорт авах мэдүүлэг, өргөдөл
2. Цахим иргэний үнэмлэхийн хуулбар
3. Гадаад паспорт
4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5-ийн хэмжээтэй 4 хувь цээж зураг /цагаан артай, чих, дух ил гарсан, нүдний шилгүй байх/
5. KEB-Hana банкны 166-890-008564-38 долларын дансанд 45 доллар тушаасан баримт /АТМ-ээр төлөх боломжгүй/
6. Гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмнэлгийн бичгээ орчуулж хавсаргана.
Гадаад паспорт захиалахад 45-60 хоног буюу 2 сар орчмын хугацаа орно. Гадаад паспортыг шинээр захиалах анкет өргөдөл, холбогдох материалыг дотоодын шуудангаар Консулын хэлтсийн хаягаар ирүүлж болно. Холбогдох мэдээллийг доорх линкээр авна уу.
http://seoul.embassy.mn/index.php?moduls=21
2.Итгэмжлэлээр гадаад паспорт захиалах
– ЭСЯ-нд өөрийн биеэр ирж гадаад паспорт захиалах итгэмжлэх бичин гадаад паспортаа захиалж болно. Итгэмжлэх бичихэд таны гадаад паспорт, монгол иргэний үнэмлэх аль нэг нь шаардлагатай бөгөөд хугацаа дуусаагүй байх хэрэгтэй. Гадаад паспорт захиалах итгэмжлэлийг өөрийн биеэр ирж хийхээс гадна итгэмжлэлийг шуудангаар явуулж болно. Холбогдох мэдээллийг доорх линкээр авна уу.
http://seoul.embassy.mn/index.php?moduls=24
Анхаарах зүйл:
• Иргэний үнэмлэхийн хугацаа хүчинтэй байх,
• Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх,
• Хууль ёсны зөвшөөрөлтэй амьдарч буй иргэд шинэ дугаар бүхий паспорт авсан тухайгаа харьяа цагаачлалын албанд 14 хоногийн дотор мэдэгдэх,
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.