Энэ сарын 30-нд хилийн боомтууд амарна

2017-05-27 Мэдээ, мэдээлэл

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай албан хэлэлцээрийн дагуу энэ сарын 30-ны өдөр болон ирэх сарын 1-нд хилийн боомтууд ажиллахгүй юм байна. Тодруулбал, манай улс болон БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол-Хятадын хилийн боомтууд энд тодотгосон өдрүүдэд амрах аж. Учир нь энэ сарын 30-ны өдөр буюу БНХАУ-ын “Луут завины  баяр”-ын өдөр тохиож байна. Харин ирэх сарын 1-ний өдөр буюу Монгол Улсын  хуулийн дагуу “Хүүхдийн баяр”-ын өдөр тус тус болж байгаатай холбоотойгоор  ажиллахгүй юм байна.

Дашрамд дуулгахад, олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.