Засгийн газрын тогтоолоор 14 салбарын үйл ажиллагааг хатуу хөл хорионы үед хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Хөл хорионы хугацаанд хүнсний хомсдол үүсч, хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч болохгүй тул хүнсний үйлдвэрлэл болон бөөний төвүүдийг нээх учиртай. Хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээхээр төлөвлөөд байгаа юм. Гэхдээ иргэдийг гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс л хэрэгцээт бүтээгдэхүүнээ авахыг зөвлөж байгаа. Харин томоохон зах, худалдааны төвүүдээр зөвхөн хүнсний худалдаа эрхлэгчид үйлчлүүлж бараа бүтээгдэхүүнээ татан авах боломж олгож байгаа юм.
Үүний дагуу өнгөрсөн хоёр хоногт 34 зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээсэн. Тэгвэл өнөөдрөөс /2021.02.18/ дараах зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээж байна.
Шинэ Сандэй-2 худалдааны төв
Баянзүрх-2 зах
Шинэ сансар зах
Жанжин худалдааны төв
Тумбааш худалдааны төв
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30456
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.