“Токио-2020” олимпын эрх олгох боксын тэмцээнийг энэ оны зургаадугаар сард Францын Парис хотноо товлосон. Гэвч тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрх олгох сүүлчийн тэмцээн болон олимпын наадмын хооронд доод тал нь 30-45 хоногийн сэргэлтийн бэлтгэл хийх боломжийг тамирчдад олгох, тэмцээн болох улсын Засгийн газрын бодлогын дагуу “Ковид-19” карантины хугацаа, олон улсын аяллын хориг зэргийг харгалзан үзэж, ОУОХ-ны бокс хариуцсан ажлын хэсэг (BTF-Boxing Task Force)-ээс эрх олгох сүүлийн тэмцээн Парист болох олимпын эрхийн тэмцээнийг цуцлах асуудлыг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд албан ёсоор танилцуулахаа мэдэгдлээ.
“Токио-2020” зуны XXXII oлимпын наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн найман жинд 186, эмэгтэйчүүдийн таван жинд 100 нийт 286 тамирчинд эрх олгоно. Үүнээс нийт тамирчдын 40 хувь нь Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын эрхээ хүртээд байна.
Боксын олимпын эрхийн дэлхийн тэмцээнээс үлдсэн 53 /эрэгтэй 32, эмэгтэй 21/ олимпын эрхийн төлөө тамирчид өрсөлдөх байсан ч ОУОХ-ны Боксын асуудал эрхэлсэн ажлын хэсгийн энэ сарын 12-ны өдрийн хурлаар “Парис-2021” дэлхийн эрхийн сүүлчийн тэмцээн цуцлагдсан тул Африк, Америк, Ази-Далайн орнууд, Европ тив, бүс нутгуудад жин тус бүрт нь тэнцүү хуваарилахаар тогтлоо. Түүнчлэн олимпын эрх хүртээгүй ч хамгийн өндөр оноотой боксчинд нэр заан олгохоор бүх жинд тус бүр нэг квот хадгалж, бүх тэмцээн өндөрлөсний дараа эцэслэн зарлахаар шийд гаргажээ.
Иймд тивийн АШТ-ээс эрхээ хүртэж чадаагүй тамирчдад сүүлийн 4 жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны /BTF Ranking/ дагуу тив тус бүрээс олимпын эрхийг дээрх тогтсон квотын дагуу олгох аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.