Төрийн тусгай байгууллагад ажилладаг гэж бусдыг хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өөрийгөө тусгай байгууллагад ажилладаг гэж бусдыг төөрөгдөлд оруулж, байгууллагаас актлагдсан Тоёото Ланд круйзер 200 маркийн автомашинуудыг хямд үнээр худалдана гэж иргэнээс 330 сая төгрөгийг залилсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Ингэхдээ бодит байдлыг нуух замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан холбогдогч М-ийн үйлдэлд эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтыг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
2025-09-12
2025-09-11
88698
33656
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.