Гвиней улсын зүүн өмнөд зүгт орших Гуеке гэх хотод Эболагийн халдвар шинээр голомтлон тархаад байна. Энэ хотод болсон нэгэн оршуулгын ёслолд оролцсон 7 хүн бие нь гэнэт муудаж, тусгаарлалтад оруулсан талаар тус улсын Эрүүл Мэндийн Яам ням гарагт мэдээлжээ.
Тус улсын эрүүл мэндийн яам үүсээд байгаа нөхцөл байдал, олон улсад мөрдөгдөж буй эрүүл мэндийн даг, журмыг харгалзан үзэж Эболагийн халдвар дэгдээд байгааг зарлаж байна гэдгийг онцолсон байна. 2013-аас 2016 оны хооронд Эбола Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж, тахлын хэмжээнд хүрч, 11300 гаруй хүн нас барсан юм.
Гвиней улсад Эболагийн халдвар дэгдсэн талаар мэдээлэл цацагдсаны дараа хил залгаа орших Либери улсын ерөнхийлөгч сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийг эрүүл мэндийн албаныханд анхааруулжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.