УОК: Нийслэлд хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн 12 хоног хөл хорио тогтоох санал гаргав

2021-02-3 Мэдээ мэдээлэл

Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Ингэснээр битүүний өдрөөс хязгаарлалт эхлэхээр боллоо. Мөн сар шинийн баяраар үндэсний бөх барилдахгүй болохыг тодруулав. Ийнхүү яг одоо УОК-оос эдгээр мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийж байна. 

УОК-ын дарга С.Амарсайхан “Цагаан сарын өдрүүдээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа. Баярын өдрүүд, амралтын өдрүүдийг тохиолдуулан халдварын голомтуудыг хумих, цаашдаа эдийн засгаа хэвийн явуулах, зах зээлээ сэргээх эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд халдварыг 3-4 хувь бууруулна гэсэн тооцоололтой байна. Энэ үеэр “Нэг хаалга нэг шинжилгээ хийнэ”. Өдөрт 42 мянган хүнд шинжилгээ хийх төлөвлөгөөтэй байгаа.

Сар шинийг хөл хорионы үеэр нийтийн тээврийн автобус үйлчлэхгүй. Харин зайлшгүй ажиллах төрийн байгууллагын ажилтнуудад үйлчилнэ. Гэрээс гарахгүй байх зарчмыг хатуу баримтална. Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр болон оршуулгын ажилд оролцох бол PCR шинжилгээ болон нотлох баримтуудыг шаардана.

Эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний үйлдвэр, худалдаа түгээлт, нөөцийн махны худалдаа, супермаркетууд ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүдийн үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмээ сахин хэвийн үргэлжилнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага ажиллана. Ингэхдээ гэр, ажил гэсэн маршрутаар л явна.

Байгууллагууд QR кодоор бүртгэлээ заавал явуулна. Тусгаарлалтад байгаа иргэдийг технологийн дэвшил ашиглан хянана.

Эрүүл мэндийн байгууллага, Хууль тогтоох дээд байгууллага болон нутгийн захиргааны удирдлагын байгууллагуудын ажилчдын 15 хувь ажиллана.” гэв.

Энэхүү хөл хорионы хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд:

-Тус хугацаанд эрүүл мэндийн салбарын 280 баг ажиллана.

-420 мянган айл өрхийн хүрээнд оношилгоо эмчилгээний ажлыг хүндрэл бэрхшээл гарахгүй байхаар үе шаттай зохион байгуулна. \анх удаа хийж байгаа тул гүйцэтгэлийн явцад алдаа гарахыг үгүйсгэхгүй\

-Өдөрт 42 мянган шинжилгээ хийхээр төлөвлөсөн.

-73 цэгт шинжилгээний цэг байгуулна, \шаардлагатай бол 90 гаруй хөдөлгөөнт шинжилгээний цэг байгуулна/

Бүх нийтийн бэлэн байдлын үеийн зааварчилгаа:

 

 

 

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.