Зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангуулахыг үүрэг болголоо

2021-02-1 Нийслэл

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид коронавируст халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, автобусны эцсийн буудлуудад ариутгал хийж хэрэгжилтэд хяналт тавих, жолоочид иргэдээс бэлэн мөнгө авч үйлчилж байгаа эсэхийг хянах, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг зохион байгуулж, хог тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах үүргийг өглөө.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.