Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй үсчин, гоо сайхан, хумс заслын салбарын 4660 ажилчдын 80 орчим хувь буюу 3630 ажилчдыг PCR шинжилгээнд хамруулжээ.
- үсчин /954 цэг 2751 ажилтан/,
- гоо сайхан /533 цэг 1458 ажилтан/,
- хумс заслын /313 цэг 451 ажилтан/ ажилтнуудыг буюу нийт 1800 байгууллагын 4660 ажилтнуудыг өчигөдр 09:00-14:00 цагийн хооронд Нийслэлийн эрүүл мэндийн газраас бэлтгэсэн 26 PCR шинжилгээ авах цэг дээр хамруулах, зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 6 хэлтсийн 45 албан хаагч төвийн 6 дүүргийн ЗДТГ, хороодтой хамтран үсчин, гоо сайхан, хумс заслын газар нэг бүрээр биечлэн явж дээрх 30 цэгт шинжилгээнд хамруулах ажлыг танилцуулах, идэвхижүүлэх, заавар зөвлөмж өгч хамруулах ажлыг зохион байгуулжээ.