Олон улсын валютын сан Монгол дахь өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө албан ёсоор баталсан нь уул уурхайн шинэ тэсрэлт авчирна гэсэн хүлээлт үүсгэж байгаа тухай CNBC сайтад бичжээ. 5,5 тэрбумаар ам.доллараар хэмжигдэж буй ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилтийг батлахын тулд Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийг үйл ажиллагааны бүх орлогоо Монголын банкаар дамжуулах ёстой гэсэн хуулиасаа хүртэл татгалзсан. ОУВС манай улсыг энэ хуулиа эргэн харахыг санал болгосноор гадаадын хөрөнгө оруулагчдын анхааралтай ажиглаж байсан хууль буцаагдаж, улмаар ОУВС ч урьд шөнө болсон хурлаараа өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталжээ.
Энэ бол Монголд уул уурхайн дахин нэг тэсрэлт гарч болохын дохио гэж Монголд уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг “Xanadu Mines” компанийн захирал Эндрью Стюарт CNBC телевизийн “Street Signs”нэвтрүүлэгт ярьжээ. “Энэ бүхэлдээ Монголд маш ач холбогдолтой өөрчлөлт авчирна. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Монголын Засгийн газрын зүгээс өгч буй амлалт. Үүний үр дүн уул уурхай, олборлолтын салбарт гарна” гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.
ОУВС-гийн тооцооллоор 2016 онд ердөө нэг хувиар өссөн Монголын эдийн засгийн дөрөвний нэг хувь, экспортын 80 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тиймээс уул уурхайн салбарт 2011 оны үе шиг дахин тэсрэлт болвол эдийн засаг ч дагаад өснө гэсэн хүлээлт байна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.