2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурагчдын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад нэгдүгээр улирлын агуулгыг бататгах, давтах “Цахим хичээл”-ийг эхлүүлсэн.
2020 оны арванхоёрдугаар сарын 28-аас 2021 оны нэгдүгээр сарын 1-ний долоон хоногт бүх нийтээр амрах баярын өдөр хоёр удаа тохиосон ч багш, сурагчид цахим хичээлдээ идэвхтэй оролцлоо. Нийт 548 багш цахим хичээлийг удирдан зохион байгуулж, давхардсан тоогоор 43,247 сурагч оролцжээ.
Мөн Монголын телевизүүдийн холбоотой хамтран 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс бага, дунд ангийн суралцагчдад зориулсан “Теле хичээл контент” эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сургуулийн өмнөх боловсролын хичээл энэ сарын 8-ны Баасан гарагаас эхэлнэ.
“Теле хичээл контент” нь нэгдүгээр улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны агуулгыг сэргээн сануулах, бататгахад хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд туслах, багшид дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, агуулга, арга зүйн уялдаа холбоо бүхий сэдэв, хичээлүүд болон анги хоорондын агуулгын залгамж холбоо бүхий хамтын хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг дэмжин хөгжүүлнэ.
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран ажиллаж хүүхдийнхээ мэдлэг, чадварыг бататгаж, өдрийн тодорхой цаг хугацааг хүүхдийнхээ хөгжилд зориулж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд орших юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.