Нийслэл тойрсон нүдэнд торох өнгөтэй бүхнийг мөнгө зоос, албан тушаал, танил талтай нь уултай, устай нь хамаад хашаалсаар одоо ч газар үлдээгүйдэг. Гэтэл ус, ургамал нь тэгширсэн эдгээр газрыг хашсан зальжин нөхдийн ихэнх нь газрын төлбөрөө өгдөггүй талаар учир мэдэх нь халаглаж суух. Үнэндээ эгэл ардын 0.07га газрын төлбөрөө төлсөнгүй гээд хураачихдаг атлаа хэдэн мянган га-гаар хашсан эдгээр нөхрөөс нэг ч төгрөг авдаггүй гэхээр хөшигний цаана ямар том “учиг” байгаа нь ойлгомжтой. Зүй нь холбогдох хууль номондоо энэхүү хэдэн га газраар нь хашаалсан “ноёд”-оос улсын төсөвт жилдээ хэдэн тэрбум төгрөгийн татвар хуримтлагдах учиртай. Өөрөөр хэлбэл, энгийн иргэдийн газрын маргаантай холбоотой асуудал албаныхны ширээн дээр уул овоо шиг хураалгаастай байдаг ч эрх мэдэлтнүүд хашаалсан л бол түүний бүрэн эзэмшлийнх болж, улсад улаан зоос төлдөггүй байх нь. Ганцхан жишээ хэлэхэд, дархан цаазат Богдхан уулын Нүхтийн аманд 0.07 газар эзэмшиж буй иргэн жилд 3.6 сая төгрөг төлөх учиртай. Ингээд бодохоор нийслэл тойрсон байгалийн үзэсгэлэнт газруудыг хашсан томчуудаас нийслэлийн бүтэн жилийн төсөв ч бүрдэх боломжтой бус уу…
Энд нэг зүйлийг тодруулахад, Яргайтын ам, Жигжидийн ам, Сэлхийн ам, Санзайн ам, Найрамдал Шижирийн ам, Гүнтийн давааны ам, Богд уулын Жаргалантын ам, Богд уулын Нүхтийн ам, Богд уулын Багатэнгэрийн ам, Богд уулын Залаатын ам, Гачууртын Их ам гээд бүгд уул, ус, ургамал ногоотойгоо хашигдчихсан …
Харин эдгээр газруудад хэн хаана нь хувийн цайз босгон хэрэм шиг том хашаа барьж, амьдарч буйг газар орных нь наад захын энгийн иргэд хэлээд өгнө. Тэр ч бүү хэл тухайн цайз руу нь явсан засмал зам ч бий дээ. Тиймээс л холбогдох албаныхан энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, уулыг устай нь хашчихаад ганц ч сохор зоос улсад хялаалгадаггүй увайгүй байдлыг нь цэгцлэхэд анхаарч ажиллана уу.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.