Онцгой байдлын Ерөнхий газарт өчигдөр (2020.12.29)-ийн хоногийн мэдээнд дараах хэргүүд бүртгэгджээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо, Дэнжийн хоёрдугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр 13:13 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ. Алба хаагчид иргэн С-ийн таван ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Түймэрт 58 настай эмэгтэй Б-ийн толгой, цээж, 13 настай эмэгтэй С-ийн толгойн хэсэг, 3 настай эмэгтэй У-ийн баруун хөлний шилбэ тус тус түлэгдэж, Яаралтай түргэн тусламжийн төв болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мөн энэ өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бадьрийн өвөлжөө гэдэг газар 40 настай эрэгтэй малчин П 10:00 цагийн орчимд малаа хариулахаар мотоциклтой яваад сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.