Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны хоёр байрыг тусгаарлав

2020-12-30 Мэдээ, мэдээлэл

 

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд хоёр эерэг тохиолдол батлагдсантай холбоотойгоор тус хороонд байрлах 11, 13 дугаар байруудыг өчигдөр (2020.12.29) тусгаарлажээ.

18 дугаар хороо болон хорооны цагдаагаас тусгаарлагдсан байруудад хүнс, тэжээл зөөхийг хориглосон байна. Дээрх байруудын тусгаарлагдсан иргэдийг доорхи утсаар холбогдож хүнс, тэжээлийн туслалцаа авахыг анхааруулжээ.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооноос тусгаарлагдсан байруудын оршин суугчдын судалгааг холбогдох байгууллагуудад гарган өгсөн байна. Covid-19-ийн нөхцөл байдал амаргүй байгаа тул 18 дугаар хорооноос иргэддээ гэртээ байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.