Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авах авах ажиллагааг зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд хуваарийн дагуу өчигдөр Франкфурт руу тусгай үүргийн онгоц явуулсан.
Тэгвэл Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 11.19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, “Сүнжин гранд”, “Амар” зочид буудалд тусгаарлах юм.