Ерөнхий сайдын зөвлөхийн өрөөнд нь нууц камер байршуулсан асуудлыг тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ

2020-12-4 Мэдээ мэдээлэл

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албаны өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсныг олж, илрүүлсэн байна.  Улмаар зөвлөх А.Үйлстөгөлдөр тагнуул, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу ТЕГ-аас шалгаж эхэлсэн аж.  Тус нууц камерыг сүлжээний утаснуудын хажууд байршуулсан байжээ.  Энэ хэрэгт Засгийн газрын IT-гийн ажилтан Б холбоотой болохоо, мөн Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнд нэвтэрч дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.