Трэнд урсгал
“Би хариуцлагатай аав ээж” аяны хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Бага ангийн багш нарыг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургагч багшаар бэлтгэх сургалт боллоо.
Тус аяны хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Сэтгэл судлалын онол арга зүй” ТББ-тай хамтран Хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогийг харгалзан тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх чадварыг дээшлүүлэх, багшийн ажлын байран дээрх хөгжлийг дэмжих, эцэг эхчүүдтэй хамтран ажиллах, тэдэнд хүүхэдтэй ажиллах сэтгэл зүйн боловсрол олгох ур чадвар, арга техникийг эзэмшүүлэх зорилгоор нийслэлийн Ерөнхий боловсролын 25 сургуулийн 125 бага ангийн багш нарыг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургагч багшаар бэлтгэх сертификаттай сургалтыг энэ сарын 07, 08-ны өдрүүдэд МУБИС-ийн 9-р байр Боловсрол судлалын сургуулийн байранд зохион байгуулж байна.
Сургалтаар суралцагчдын нас, сэтгэхүй, сэтгэл зүйн хувийн онцлогийг харгалзан ажиллах харилцааны ур чадвар, арга техникийг эзэмших, сурагчдын нийгэм сэтгэл зүйн өөрчлөлтийг харгалзан ажиллах аргад суралцах, хувь хүний оролцоо ба өөрийгөө удирдах, багшийн хөгжлийг дэмжих арга зүйд суралцах, хичээлээс гадуурх ажлыг зохион байгуулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт олон талын мэдлэг, мэдээллийг эзэмших юм.
Өчигдөр
2026-06-22
2026-06-19
2026-06-18
7919
7823
7773
7652
6388
6322
6284
6251
6223
6214
6202
6179
6154
6147
6143
6126
6098
6058
6056
6037
Facebook
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.