Улсын онцгой комиссын ган, зудын эрсдэлийн үнэлгээний баг Говь-Алтай аймгийг ган зудын их эрсдэлтэй байна гэж үзээ.
Энэ жил зургаан аймагт өвөлжилт хүндхэн болох төлөвтэй байгаа. Үүнээс хамгийн их эрсдэлтэйд тооцогдож байгаа аймгийн тоонд Говь-Алтай аймаг багтаж байна.
Тус аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд гантай байна хэмээн улсын онцгой комиссын гамшиг эрсдлийн баг газар дээр нь ирж дүгнэсэн.
Газрын гарц тааруу байсан нийт нутгаар бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог буурууулах зэргээр мал өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг түргэтгэх гол нөхцөл болоод байгаа юм.
Одоогоор Говь-Алтай аймгийн хэмжээнд өөрийн аймгийн нутагт 11 сумын 461 өрхийн 285 мянган толгой мал, бусад аймгийн нутагт найман сумын 92 өрхийн 46 мянган тоо толгой мал отроор явж байгаа юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.