Засгийн газрын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.
-Банкууд яаж ажиллах вэ? Төлбөр тооцоо, гүйлгээ өнөөдөр яаж явагдаж байна вэ?
-Нийт банкны салбараас 1.3 сая зээлдэгчид 17.2 их наяд төгрөгийн зээл олгочихсон байгаа. Энэ нь банкны секторын зээлийн үлдэгдэл бөгөөд үүний 9.2 их наяд төгрөг нь хэрэглээний буюу иргэдийн зээл байгаа. Талаас илүү хувь нь хэрэглээний зээл байдаг юм.
11 дүгээр сарын 10-наас хойш банкны салбар цахимаар ажиллаж байгаа. Өнөөдрийг хүртэл 8 хоног цахимаар ажиллаж байна. Төлбөр тооцоо нь өөрөө картын, их, бага дүнтэй гэсэн 3 янзын төлбөр тооцоо байдаг. Бүх гүйлгээг бид өдөр бүр гаргаж байгаа. 10-наас хойшхи хугацаанд өдөрт дунджаар 584 мянган картын гүйлгээ гарч, хийгдэж байна. Мөнгөн дүн нь 14.8 тэрбум төгрөг байгаа. Мөн АТМ-ууд ажиллаж байна, банкуудын хэмжээнд 4300 АТМ өдөр бүр дунджаар 2.6 сая төгрөг гэх мэтээр нийтдээ 28 мянган гүйлгээ гарсан байна.
Хамгийн гол бидний харж буй нь их дүнтэй буюу ААН-үүд хоорондын төлбөр тооцоо, гүйлгээ байгаа. Өдрийн дундаж хэмжээ нь 1.5 их наяд төгрөг байгаа. Өмнөх улирлуудад энэ хэмжээ 1-1.2 их наяд төгрөг байснаар тооцоход хөл хорио тогтоогоод байгаа ч үүнээс илүү төлбөр тооцоо цахимаар явагдаж зогсоогүй, гацаагүй хэвийн байна гэсэн үг.
Өнөөдөр та бүхэн мэдэж байгаа, цахимаар төлбөр тооцоо, гүйлгээ явагдаж байгаагаас бус арилжааны бүх банкны үйл ажиллагаа зогссон байгаа. Нөхцөл байдлаас шалтгаалаад ч гэдэг юм уу, нээгдээд ажиллахад банкууд бэлэн байгаа. УОК-оос яаж шийдэхээс шалтгаална. Бид хүсэлтээ тавьсан, хүлээж байна гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.