Граффит зураач Жан Мишель Баскуайтын бүтээл Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 110.5 сая ам.долларын үнэ хүрчээ. Акрилик, шүршдэг будгаар зурсан, хүний гавлын ясыг дүрсэлсэн нэргүй эл зургийг “Sotheby”-гийн дуудлага худалдааны үеэр Японоос утсаар холбогдсон нэгэн эрхэм 10 минутын дотор худалдан авсан байна.
Нью-Йоркоос гаралтай Баскуайт 27-хон насалсан нэгэн боловч өдгөө түүний зургууд П.Пикассо, Ф.Бэкон нарын зурагтай эн тэнцүү үнэлэгдэж, хэдэн арван сая доллараар худалдаалагдаж байна. Амьд ахуйдаа зургаа 50 доллараар зардаг байсан тэрээр 1988 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан юм. Ердөө долоон жил зурсан, ингэхдээ граффит төрлөөр дагнан, Африк америкчуудын амьдралд тулгарсан асуудлыг голчлон өгүүлдэг байсан Баскуайтын зураг өдгөө асар үнэ хүрч, жилийн өмнө гэхэд өөр нэгэн бүтээл нь 50 гаруй сая ам.доллараар зарагджээ.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.