Өвлийн улиралд найз нөхөд, хамт олноороо ууланд алхаж цэвэр агаараар амьсгалж стрессээ тайлахыг ихээр уриалах болсон. Тэгвэл анх удаа алхахаар зориг шулуудсан Танд бяцхан зөвлөгөө хүргэж байна.
1. Хагас эсвэл бүтэн өвлийн түрийтэй гутал өмсөөрэй. Учир нь цасанд алхаж мэднэ. Хайкинг буюу алхалт аяллын зориулалтын гуталтай байх нь зүйтэй. Хүйтэн байх тул бидний нэрлэдгээр “хаймран” гутал байвал зүгээр учир нь арьсан гутал нь норж хөлддөг. Хэрвээ шавар шавхай их гэж бодож байвал илүү гутал авч явахад илүүдэхгүй ээ. Хальтардаггүй гутал гэж байхгүй боловч БАРЗГАР УЛТАЙ гутал өмсөхийг хичээгээрэй.
2. Оймснууд ДАВХАРЛАЖ өмсөх нь зүйтэй. Зузаан оймстой байж болох боловч давхарлахад гэмгүй. Мөн ИЛҮҮ ОЙМС-ыг норж чийгтэхгүйгээр гялгар уутанд хийгээд авч яваарай. Хөл нь дулаан, чийгтэхгүй байна гэдэг нь их чухал шүү.
3. Хүний бие дулаанаа толгойгоор хамгийн их алддаг тул толгой тархиа дулаалах шаардлагатай. Энэ нь мэдээж МАЛГАЙ өмсөх. Халууцсанаар толгой үс цантаж хөлдсөх, улмаар уурших зэргээс чих, хацар даарах асуудлууд гардаг. Мөн чих, хацар, эрүүгээ хүйтнээс хамгаалах хэрэгтэй. Ороолт шүү дээ. Алхахад хөлс гарч малгай норох магадлалтай, нэгэнт норсон малгай хөлддөг тул ИЛҮҮ МАЛГАЙТАЙ явах нь зүйтэй.
4. Алхалтын таягтай байх нь зүйтэй.
5. Биеийн дулаанаа алдахааргүйгээр даарахгүйгээр дулаахан бас хөнгөхөн хувцаслаарай. Халууцсан тохиолдолд тайлаад цүнхэндээ хийчих боломжтой. Ус салхи нэвтэрдэггүй байвал зүгээр. Аль болох нимгэн даавуун цамц давхарлах, мөн ИЛҮҮ ФУТБОЛКА аваарай. Норсон тохиолдолд солиод өмсөхөд хуурай байх болно.
НООЛУУРАН ХУВЦАС БҮҮ ӨМСӨӨРЭЙ!!! ДУЛААН ГАДАГШЛУУЛДАГГҮЙ ТУЛ ТА НОРЖ ДААРАХ БОЛНО!!!
6. Бээлий чухал. Боломжтой бол ус, чийг нэвтэрдэггүй бээлийтэй байх хэрэгтэй. Гар хуруугаа дааруулахгүй байх нь чухал. Зарим тохиолдолд бээлий нордог тул ИЛҮҮ БЭЭЛИЙ аваарай.
7. Хөлс гарч хөлөрдөг тул гар нүүрний жижиг алчууртай байх нь зүйтэй. Мөн нусны алчуур.
8. Халуун ус, цайтай байх нь өвлийн алхалтанд чухал байдаг. Хоол хүнс авч явахдаа хөлдөхөөргүйгээр саванд авч яваарай.
– Мэдээж нурууны үүргэвч цүнх. Гартаа барьдаг эсвэл ташаандаа зүүдэг цүнх нь алхахад тохиромжгүй байдаг.
– Хооллож цайлахад халбага сэрээ савх байх нь хэрэгтэй. Савх хамгийн хөнгөн бөгөөд аль ч хоолонд таардаг.
– Аяга тагштай байх нь зүйтэй.
– Амны цаас мөн “сунадаг” амны цаастай байх хэрэгтэй.
– Хөнгөн чихэр, хатсан жимс, шоколад байвал зүгээр байдаг.
– Битүү нүдний шил, өмнө гуталын хооронд нэмэлт шилбэний өмсгөлтэй байх нь чухал.
С.Гэрэлсүх
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.