Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хурлын эхэнд цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллах олон улсын жишиг бий. Энэ дагуу 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч байхаар тооцож 103 байцаагч нэмж ажиллуулна. Одоогоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч /нийслэлд 30, орон нутагт 23/ ажиллаж байна. Энэ нь нэг байцаагчид ерөнхий боловсролын 12-13 сургууль, 3-4 их, дээд сургууль, коллеж, 0-18 хүртэлх насны 19 мянга гаруй хүүхэд оногдож байна гэсэн үг юм.
Бид хуралдааны мэдээллийг эргэн хүргэх болно.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.