ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 11 хүний хоёр нь хүнд байна

2020-09-23 Мэдээ мэдээлэл

 

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурал эхэллээ.  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ сарын 21-22-ны өдөр буюу сүүлийн хоёр өдөр нийт 1 406 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрснийг дуулгаж байна. Тухайн иргэн энэ сарын 17-ны өдөр Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 53 настай эмэгтэй бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусийн 313 тохиолдол бүртгэгдсэнээс 302 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д одоогоор 11 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна. Тэдний 9 нь биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.

Хоёр өдрийн шинжилгээг задалж танилцуулбал, энэ сарын 8-ны өдөр Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ, энэ сарын 21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 186 хүний шинжилгээ, энэ сарын 4-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 207 хүний давтан шинжилгээ, сайн дураар шинжилгээ өгсөн 99 хүний сорьц, тандалтын зорилгоор цуглуулсан 8 сорьц, Дорноговь аймагт тусгаарлах ажиглах байранд байсан 236 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан 34 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 79 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 140 хүн болон үүрэг гүйцэтгэсэн 38 эмч, ажилчид, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолоочийн шинжилгээ тус тус багтаж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.