Трэнд урсгал
“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна
“КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн 7 дүүрэгт /Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх/ хэрэгжүүлж байна. Эл төсөлд хамрагдах 7000 нэн ядуу эмзэг бүлгийн өрхийн судалгааг дүүрэг, хороодоор дамжуулан сонгон авч шаардлагад нийцсэн эсэхэд мониторинг хийлээ.
Төслийн хүрээнд 7000 өрхөд найман төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд эхний ээлжид хэрэгжүүлэх “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн асуудлаар хороодын нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр хангах сургалт зохион байгуулна. Долоон хорооны нийт 144 хорооны нийгмийн ажилтнуудад зориулсан хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх аргазүйн сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 09, 10, 11-ний өдрүүдийн хооронд зохион байгуулах юм.
Өчигдөр
2026-06-22
2026-06-19
2026-06-18
7921
7823
7775
7652
6388
6322
6284
6251
6223
6214
6202
6179
6154
6147
6143
6126
6099
6058
6056
6037
Facebook
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.