Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Тахилтад энэ сарын 24-нд буусан их үерт 11 настай хүү усанд урссан юм. Түүнийг дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хороо хариуцсан, цагдаагийн дэд ахлагч Г.Бат-Өлзий, эргүүлийн жолооч, дэд ахлагч Б.Отгонбат нар аварчээ. Цагдаагийн ажилтнуудад хүүгийн ээж С.Нэргүй талархал илэрхийллээ.
Түүнийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж, алба хаагчид хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр хүүгийн ээж С.Нэргүй, “Үер усны аюулаас хүүгийн минь амийг аварсан цагдаагийн алба хаагч нартаа маш их баярлаж байна. Үр хүүхдээс минь дутуугүй идэр залуухан цагдаагийн алба хаагч нар хүүгийн минь амийг аварсан учир бид өнөөдөр элэг бүтэн байна.
Эцэг эхчүүд та бүхэн байгалийн онц ноцтой үзэгдэл, гал усны аюул, үерийн үед үр хүүхдээ байнга анхаарч, сонор сэрэмжтэй байгаарай” хэмээн захиж, эрдэнэт хүний амийг аварсан цагдаагийн алба хаагч нарт нарт чин сэтгэлээс талархал илэрхийлэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.