Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 139 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Өнгөрсөн долоо хоногт 162 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 259 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 276 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 114, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 18, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 7 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгчээ. Одоогоор ажиллагаанд 120 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.