Түлсэн гал болон татсан тамхины ишээ бүрэн унтраахыг анхааруулж байна

2017-05-12 Мэдээ, мэдээлэл
Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн “Цуурай хилийн харуул” гэдэг газарт өчигдөр буюу энэ сарын 11-нд хээрийн түймэр гарчээ.Түймрийг унтраахаар Онцгой байдлын  газрын 12 албан хаагч, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн 32 албан хаагч, орон нутгийн 26 иргэн ажиллаж байна.
Мөн энэ сарын 10-нд Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн дээд  хийд” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ. Түймрийг аймгийн  Онцгой байдлын  газрын 19 албан хаагч, Зэвсэгч хүчний 234 дүгээр ангийн 10 албан хаагч, орон нутгийн 46 иргэн, түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Одоогоор түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд хуурайшилт ихтэй байгаа юм. Тиймээс аялал зугаалгаар явж буй иргэдийг түлсэн гал болон татсан тамхины ишээ бүрэн унтрааж байхыг ОБЕГ-аас анхааруулав.
А.Жянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.