Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10.50 цагт Чингисхаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирлээ.
Тодруулбал, эрүүл мэндийн шалтгаантай 51, өндөр настан 33, жирэмсэн хоёр, бага насны хүүхэдтэй 50 гэр бүл, оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 120 иргэн багтжээ.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.