ХӨСҮТ коронавирусээр халдварласан хүнийг дунджаар 30 хоногт эмчилж байна. УОК өнөөдөр хуралдаж, гадаадаас иргэдээ татахад ХӨСҮТ-ийн бэлэн байдлыг хангах асуудлыг хэлэлцэх үеэр тус төвийн захирал Д.Нямхүү холбогдох мэдээллийг танилцуулсан байна.
Монгол Улс дотооддоо коронавирусийг тархаалгүй барьж байгаа ч гадаадаас ирсэн 194 иргэнээс вирус илэрсэн. ХӨСҮТ дээрх иргэдээс 89-ийг бүрэн эмчилж, эмнэлгээс гаргасан бол үлдсэн хүмүүсийн 16-гийнх нь биеийн байдал хүнд, бусад нь хэвийн байгаа юм. Коронавирусээр халдварласан хүмүүсийн дийлэнх нь буюу 89 хувь нь ОХУ-аас ирсэн иргэд байгаа бол бусад нь 9 улсаас ирсэн гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлов.
Тэрбээр, “ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсээс гадна өнгөрсөн хугацаанд нийт 17 мянга 694 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Тус төвд одоогоор 200 гаруй хүн ээлжээр ажиллаж байгаа. 30 хоногийн эм тариа, хамгаалах хэрэгслийн нөөцтэй байгаа. Харин N95 амны хаалт дутагдалтай байгааг Д.Нямхүү захирал хэлсэн. Тиймээс амны хаалтны нөөцийг нэмэх шийдвэр гаргасан. Өнөөдөр Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр эмчилгээнд ашиглаж буй эм авахаар бэлтгэлээ хангаж байна” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.